Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаалттай замуудыг нээжээ

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарлаад байсан билээ. Тодруулбал, энэ сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн өнгөрсөн бямба гарагийн өглөөний 07:00 цагаас ням гарагийн өглөөний 07:00 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг хаасан юм. Харин өчигдөр хязгаарлалтуудыг цуцалсан байна. Гэхдээ замын халтиргаа гулгаа их хэвээр байгаа учраас жолооч нар холын замд анхаарал болгоомжтой явах, боломжтой бол холын тээвэр хийхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.