Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оскар 2015” наадмын шагнал гардуулах ёслол эхэллээ

“Оскар 2015” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 22-нд орон нутгийн цагаар 17.30 цагт АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор эхэллээ.

 Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан.

Энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс “Оскар”-ын шилдэг кино номинацид “Хүн шувуу”, “Америкийн мэргэн бууч”, “Хүүхэд нас”, “Хуурмаг тоглоом”, “Гранд будапешт зочид буудал”, “Сэлма”, “Бүхнийг нэгтгэх онол”, “Гоёо” зэрэг шилдэг найман кино өрсөлдөхөөр болсон юм. Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөгч хэн байх вэ гэсэн асуулт олон хүний сонирхлыг татдаг билээ. Кино урлагийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын цар хүрээ, ёс жаягийг үлгэрлэн үзүүлж басхүү хүмүүсийг мартагдахааргүй хөгжөөх хүндхэн үүрэг хөтлөгчид оногддог. Тэгвэл энэ жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулж байна. Харин 2014 оны Оскарын шагнал хүртсэн жүжигчид болох Льюпита Ньонго, Кэйт Бланшетт, Мэттью МакКонаги болон Жэйред Лето нар энэ удаад номинацид нэр дэвшигчдийг танилцуулах үүрэг хүлээжээ.  

Тун удахгүй “Оскар 2015” оны шилдгүүдийн нэрс тодорно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.