Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жүжигчин Ц.Цэрэнболд дуучин С.Нарантай хамт дуулав

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулж буй дэлгэцийн анхны бүтээл “Аав” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Оюутан ахуй насандаа аав болж, охиноо ганцаараа өсгөх үүрэг хүлээсэн шинэхэн аавын амьдрал, бас түүнд тохиох олон бэрхшээл саадыг энэ киноноос үзэх боломжтой. Аавын дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа бөгөөд тэрбээр киноныхоо дууг С.Нарантай хамтран дуулжээ. “Төмөр хоолойт” хэмээн алдаршсан энэ жүжигчин өмнө нь дуучин бүсгүйн “Дөрвөн улирал” дууны клипэнд тоглож байсан юм.

“Аав” киноны зохиолыг “3:30”, “650” киног найруулж байсан М.Энхдалай бичиж, “Black zebra” студид бүтээжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.