Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуус 60 гаруй айлд нүүрс тараажээ

Монголын залуучуудын холбоо хоёрдугаар сарыг “Хайрын сар болгон зарласан. Энэхүү хайрын сарын хүрээнд олон олон ажлыг санаачлан зохион байгуулж байгаа билээ Хайрын сар олон хүнд хайрыг мэдрүүлэхийг зорилго болгож, нэгдүгээр долоо хоногийг “Найз нөхдийн хайр”, хоёрдугаар долоо хоногийг “Хосуудын хайр”, гуравдугаар долоо хоногийг “Гэр бүлийн хайр”, хамгийн сүүлийн долоо хоногийг “ Эх орноо хайрлах хайр” хэмээн хувааж тодорхой ажлуудыг хийж байгаа аж.

 Энэ удаад “Гэр бүлийн хайр”-ыг түгээх зорилготойгоор нийслэлийн дөрвөн дүүргийн 60 гаруй айл өрхөд нүүрс өгөх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү буянтай ажлыг “Шарын Гол” ХК дэмжиж хамтран ажиллаж байгаа юм. Сар шинийн баяр хаяанд ирж хүн бүр л халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дутагдах зүйлгүй шинэ сараа угтахыг хүсч буй энэ үед амжиргааны баталгаажих төвшин доогуур айл өрхүүдэд жаахан ч гэсэн тус болох үүднээс ийнхүү нүүрс тарааж байгаа гэнэ. Өнөөдөр Баянзүрх дүүргээс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй айлд тус бүр 10 шуудай нүүрсийг цагийн хуваарийн дагуу тарааж байгаа ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.