Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн өмчийн компаниуд 0.8 хувийн өгөөжтэй ажиллажээ

Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр төрийн өмчит 63 компанийн 32 нь 32 тэрбум төгрөгийн алдагдалтай, 31 нь 176 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Ашгаас алдагдлыг нь суутгахаар 144 тэрбум төгрөг үлдэж буй юм. Төрийн өмчит компаниуд нийт 18.6 их наяд төгрөгийн хөрөнгөтэй аж. Үүнтэй харьцуулбал, төрийн компаниуд өнгөрсөн жил 0.8 хувийн өгөөжтэй ажиллажээ.

Харин 2013 онд төрийн өмчийн компаниуд нэг хувийн өгөөжтэй ажилласан аж. Төрийн өмчийн хороо нийт 88 компанийг хариуцаж ажилладаг гэнэ. 25 компанийн тайлан тооцоог урьдчилсан гүйцэтгэлд оруулаагүй шалтгаанаа тус хорооны дарга Ц.Нанзаддорж “Сайншандын аж үйлдвэрийн парк гэх мэт үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын тайлан тооцоог үүнд оролцуулаагүй” гэж тайлбарлав.

“Темасек холдинг” удирдлага менежментийг нь хэрэгжүүлдэг Сингапурын төрийн өмчит компаниуд жилд дунджаар 17 хувийн өгөөжтэй ажилладаг юм. Тиймээс Засгийн газар төрийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Төрийн өмчийн хороог “Темасек холдинг”-ийн загвараар өөрчлөхөөр ажиллаж буй.

Т.ЭНХБАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.