Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цусаа хандивлахыг уриаллаа

Донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах, хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүрэгт цус цуглуулах төвийг өнгөрсөн сарын 28-нд байгуулсан билээ. 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд байрлах тус төвийг олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр байгуулжээ.

Гэвч энэ талын мэдээлэл хомс, хаяг байршил зэргийг нь иргэд тэр бүр мэддэггүй учир цусны донорын тоо хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа аж.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18,875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4,030 донороор нэмэгдсэн байна. 

Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.  

Тиймээс цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг сайжруулах үүднээс цусаа хандивлахыг нийт иргэдэд Цус сэлбэлт суудлалын үндэсний төвөөс уриалж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.