Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их хэмжээний бууны сум хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

ОХУ-ын иргэн Кривакиш Валерий Владимирович, Монгол улсын иргэн Солтаны Марат нар бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор Н744АН04 /RUS/ дугаартай “Камаз” маркийн авто машинд ачсан барилгын цемент дотор 62800 ширхэг буюу 1256 хайрцаг, 68954400 төгрөгийн үнэтэй, Тоз-8 маркийн бууны 5.6 мм-ийн сумыг нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 06-ны өдөр эрүүгийн хэргийн 2-р шүүхэд болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович,  Солтаны Марат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кривакиш Валерий Владимировичд 5 жил 6 сар, яллагдагч  Солтаны Маратад 5 жил 1 сарын хорих ялыг тус тус оногдуулжээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1256 хайрцаг буюу 68954400 төгрөгийн бууны  сум, 400 ширхэг буюу 6000000 төгрөгийн цементийг тус тус хурааж улсын орлого болгосон бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Камаз” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 55000000 төгрөгийг шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович,  Солтаны Марат нарын эд хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрлэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.