Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Альгирдас Бразаускас нас баржээ

Литвийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Альгирдас Бразаускас 78 настайдаа хүнд өвчний улмаас таалал төгсчээ. “Үнэнч анд, нарийн түвэгтэй, хариуцлагатай үед улс орныг удирдаж байсан нэрт улстөрч таалал төгслөө” гэж Литвийн Ерөнхийлөгч Дали Грибаускайте мэдэгдсэн байна.
Бразаускас 1993 онд Литвийн ерөнхийлөгчийн анхны чөлөөт сонгуульд ялж, 2001 онд парламентын сонгуульд ялалт байгуулсан Социал демократ намын удирдагчийн хувьд Засгийн газрын тэргүүн болсон юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Литва улс НАТО болон Европын холбоонд гишүүнээр элссэн түүхтэй.
Бразаускас 2007 онд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанаас холдон хөндийрч, Социал демократ намын хүндэт дарга болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.