Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.  

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт тавихаас гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг  ажиллах юм.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ж.Энхбат Шинийн 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хорооллын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг. 

Энэ жилийн хувьд cap шинийн баярын амралт олон хоног үргэлжилж байгаагаас замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг хүсч байна” гэж ярилаа.

Мөн  бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч  хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Шинийн 3, 4 –ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг  чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа  зөв тохируулах, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн  гараарай.  Сар шинийн битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин шинийн 1, 2, 3, 4-ний өдрүүдэд   2 дугаар сарын 19, 20, 21, 22 улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.