Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн ням гарагт нийслэлд гал түймрийн нэг, орон нутагт гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 34 дүгээр гудамжийн 42 тоотод иргэн Ц-н дөрвөн ханатай гэр, Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр багийн нутагт иргэн Э-н суудлын автомашин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын тавдугаар багийн нутаг “Хядагийн-Эх” гэдэг газар малчин Д-н малын саравч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн X хэсгийн зургадугаар гудамжийн 61 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагууд тус тус ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.