Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баярын өдрүүдэд ажиллах үйлчилгээний газрын цагийн хуваарь

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 09.00-24.00 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 19, 20, 21-нд амарч, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 09.00-22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд амарна. Шинийн хоёр буюу хоёрдугаар сарын 20-нд “УИД”, “Номин их дэлгүүр”-үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00-20.00 цагийн хооронд ажиллана. хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-21.00, шинийн хоёр буюу 20-нд 10.00-22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. Хоёрдугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00-23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00-24.00 цаг, бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 23-наас эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 09.00-22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд 11.00-23.00 цагийн хооронд ажиллана. хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 08.30-22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн нэг буюу хоёрдугаар сарын 19-нд амарна. Шинийн хоёр буюу хоёрдугаар сарын 20-нд 10.00-18.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр болон хайпермаркет хоёрдугаар сарын 18-нд 09.00-22.00 цагт ажиллана. хоёрдугаар сарын 19, 20, 21-нд амраад, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 18-нд 10.00-19.00 цагт ажиллаж,  хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн хоёрдугаар сарын 26–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 27–ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 18-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19-22-ыг дуустал амраад, хоёрдугаар сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 18-нд өглөө 07.00-13.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19-25-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 26-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 18-нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19-23-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 24-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 10.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 19, 20, 21-нд амраад, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.