Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лондонгийн цэцгийн дэлгүүр валентинд зориулан цэцэг дэлгэрүүлдэг

Гэгээн хайрын өдөр “валентин”-ны баяр маргааш болно. Энэ баяраар хосууд бие биедээ хайраа илчилж, түүний илэрхийлэл болсон бэлэг солилцдог.

Англичуудын хувьд эл баярт өндөр ач холбогдол өгч, өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг цөөн хэдэн баярын нэг гэнэ. Тэд бусад орны нэгэн адилаар, хайртай хүндээ сэтгэлээ илчилж, чин сэтгэлийн бэлгээ дурсгал болгон өгдөг бөгөөд хайрын дотно харилцаа нь мөнх батжина гэдэгт гүнээ итгэдэг байна. Муж бүр өөр өөрийн гэсэн онцлогтойгоор тэмдэглэдэг бөгөөд зарим мужид хүүхдүүд Валентиний баярын дууг хоолой нийлүүлэн дуулж, хариуд нь амтат шоколад, чихэр, мөнгөөр шагнуулдаг бол харин өөр нэгэн мужид үзэм, тоор, ургамлын үртэй кекс жигнэж, баярын ширээгээ чимдэг уламжлал ч мөн байдаг байна.

Тэгвэл энэ баярыг Лондонгийн залуучууд хэрхэн тэмдэглэх вэ?

Валентиний цэцгийн дэлгүүр

Колумбиагийн уран бүтээлчид “Бокспаркт” үзэсгэлэнт цэцгүүдийг зөвхөн Валентинд зориулан дэлгэрүүлдэг байна. Энгийн эсвэл цор ганц, давтагдашгүй загвартай гээд аль ч сонголтоор цэцгэн лонх хийлгэх боломжтой. Дөрвөн төрлийн цэцгэн лонхыг (ваар)-ыг модон хайрцагтай нь 20 фунт стерлингээр худалдаж байгаа аж. Энэ оны хоёрдугаар сарын 15-ны бүтэн сайн өдрийн 11 цагаас оройн 12 цагийн хооронд цэцгийн хэлхээ, цэцгэн бөмбөлөг хийхэд өөрийн биеэр оролцохыг залуучуудад урьж байна. Оролцохын тулд 45 фунт стерлинг төлөх шаардлагатай аж. Үнэнд нь ваар, цэцэг, бусад шаардлагатай материалуудын зардал багтаж байгаа юм. Өмнө нь зохион байгуулагдсан энэ үйл ажиллагаа нэлээн танигдсан учраас энэ удаад урьдчилж захиалга өгөх ёстой юм байна. Залуус ихэвчлэн гэгээн хайрын өдрөөр сарнай цэцгийг сонгодог бөгөөд сарнай нь эрт дээр үеэс хайр дурлалын бэлгэдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “Би чамд хайртай” гэсэн утга илтгэдэг байв. Цор ганц сарнай “ганцхан чамд хайртай” гэсэн утга илэрхийлдэг байна.

Валетиний өдрөөр Лондонд…


Валентиний үдэш хосууд Лондонд ирж нуурын эрэг дээр хайрттайгаа тэнгэрийн хаяаг харж, шампан дарс шимэх боломжтой. Энд цаг агаар үргэлж чийглэг байдаг учраас эл өдөр үнэхээр романтик байдаг гэнэ. Тэнд хосууд илбийн гайхамшгийг үзэж, дарс задлан, шоколад солилцдог байна. Ингэснээр 21.60 фунт стерлинг болох юм байна.

Хайрын түүхийг бичсэн ил захидал


Хэрвээ чамд валентиний ил захидал бичих дугтуй хэрэгтэй бол “Кэрд” номын сангийн ер бусын гайхалтай хайрын захианы цугуулгыг аваарай. Та энэ ил захидал дээр хамт байсан жаргалтай мөчүүд, тохиолдсон хөгжилтэй явдал зэрэг сэтгэлд үлдсэн хамгийн гайхамшигтай зүйлүүдээ бичиж болох юм. Мөн та хайртдаа үүгээр дамжуулж сэтгэлийн урам хайрлаж болно.

Валентиний романтик зоог болон аялал

Хэрвээ та эл өдөр ямар нэгэн гайхалтай хоол хийхийг хүсвэл хайрттайгаа хамтарч болох юм. Мөн та түүнтэйгээ завиар аялангаа өөрсдийн романтик зоогны цэсийг зохиогоорой.

М.Болор

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.