Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Их Хуралтай зөвшилцсөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Ерөнхий Прокурорыг томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд уншин сонсгож, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд ажлын амжилт хүсэв.

Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхий Прокурорын тамгыг гардуулан өгч, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.  Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу  “Прокурорын тангараг“ өргөж, батламжид гарын үсэг зурлаа.

Энэхүү ажиллагаанд нийслэлийн дүүргүүдийн прокурорын газрын прокурорууд оролцсон юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.