Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэдээлэл Шуурхай удирдлагийн төвд хуурамч дуудлага ирэх нь багасчээ

Мэдээлэл Шуурхай удирдлагийн төв /МШУТ/-д хуурамч дуудлага ирэх нь багасчээ. Ийм дуудлага 32 мянгаар буурсан гэж “Шуурхай дуудлага- 102”-ын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жамьянтөгс хэллээ.

Учир нь, эднийх сард нэг удаа “Нээлттэй хаалга”-ны өдөр хийдэг. Энэ сарынхаа “Нээлттэй хаалга”-ыг сурагчдын дунд хийж, хуурамч дуудлага хийхгүй байхыг хүүхэд, багачуудад сануулсан байна. Тэгснээр хуурамч дуудлага багассан аж. МШУТ нь “105”-аар галын болон гамшгийн дуудлага авдаг бол “103”-аар яаралтай түргэн тусламж, эрүүл мэндийн холбогдолтой дуудлага авдаг юм. “102”-оор авдаг ихэнх дуудлага нь архины хамааралтай ирдэг байна. Энэ сарын байдлаар архитай холбоотой 60 хувь буюу 24000 дуудлага иржээ. Үлдсэн нь гэмт хэргийн дуудлага байв. Дээрх утсаар салангид болон давтагдсан дуудлага их ирдэг учраас нэгдсэн утастай болох шийдвэрийг саяхан гаргасан байна. Тэрхүү нэгдсэн утас нь “112”  дугаар байх юм. Тиймээс цаашид иргэн та “112”-т ямар ч яаралтай дуудлагаа өгч болох нь ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.