Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Нормандын дөрвөл” орнуудын тэргүүн нар Украинд гал зогсоох тухай хэлэлцэн тохиролцжээ

Баасан гаригт Беларусын нийслэл Минскт   “Нормандын дөрвөл” орнуудын тэргүүн нар 16 цагийн турш яриа хэлэлцээр явуулсны  дүнд  энэ сарын 15-ны өдөр Киевын цагаар 00.00 цагт  зүүн Украинд гал зогсоох тухай хэлэлцэн тохиролцжээ.

Түүнчлэн цэргийн хүнд техникийг Украины цэргийнхэнд  өнөөгийн  байгаа шугамнаас   холдуулах  ба   үүнтэй адилаар  салан  тусгаарлагчдын төлөөлөгчдөд   2014 оны 9-р сарын 19 -ний өдрийн Минскийн санамж бичигт заасан шугамнаас холдуулах  тухай шийдвэрлэжээ. Энхийн гэрээ байгуулах тухай  баримт бичигт яриа хэлэлцээрт оролцсон бүх  талууд   гарын үсгээ  зурсан  явдал  уг ажиллагаа  амжилттай болсныг илтгэж буй юм.  Дээд хэмжээний уулзалтын үеэр Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар Украины  ерөнхийлөгч Пётр Порошенкод шахалт үзүүлж  байхад  Оросын ерөнхийлөгч Владимир Путин  салан тусгаарлагчдад шахалт үзүүлж байжээ . Дээд хэмжээний уулзалтын дараа Францын  ерөнхийлөгч  Франсуа Олланд ерөнхийлөгч Путинд салан тусгаарлагчдад нөлөө үзүүлсэнд талархал илэрхийлжээ.
Харин “Известия “ сонинд уламжилснаар, яриа хэлэлцээрийн  энэхүү үр дүн Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн цаашдын хувь заяанд  хүчтэй нөлөөлж мэдэх гэнэ.  Учир нь Украины улс төрийн элитүүд  яриа хэлэлцээрийн дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.