Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жигнүүр дээр гялгар уут дэвсэх нь хортой

Бууз, ууцны мах гэх мэт ямар ч хүнсний бүтээгдэхүүн жигнэхдээ жигнүүр дээрээ гялгар цаас дэвсэхгүй байхыг танд зөвлөе. Ялангуяа цоолж нүх гарган, дугуй хэлбэрт оруулсан, жигнүүрийн гялгар уутыг худалдаж авахгүй байсан нь дээр. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторид хийсэн шинжилгээгээр “Жигнүүр дээр дэвсэх зориулалттай” хэмээн иргэдийн гар дээрээс зарж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирдсон, 10-15 хувиас нь гэдэсний савханцар үүсгэгч нян илэрчээ.

Тэгээд ч гялгар уут нь өндөр халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг юм байна. Тэр нь хоол хүнсэнд шингэж, элэгний хорт хавдар, ходоодны шарх үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Цагаан сараар зочдоо дайлах гээд хордуулчихаж болохгүй биз дээ. Тиймээс жигнүүрээ тослоод буузаа жигнээрэй.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.