Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багшлах эрхийн шалгалт авна

 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд анх удаа багшлах гэж байгаа болон гурван жил мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсээс ажиллах эрхийн шалгалтыг өнгөрсөн жилээс авах болсон. Шалгалтад тэнцээгүй болон өгөөгүй хүмүүс багшлах эрхгүй. Ингэхдээ шалгалтыг жилд хоёр удаа авахаар шийдвэрлэсэн ч мэдээллээс хоцорсон, шалгалтад орж амжаагүй хүмүүсийн хүсэлтийн дагуу 2014 онд гурван удаа зохион байгуулсан юм. Эхний шалгалтыг 3984 хүн өгснөөс дөнгөж 442 нь тэнцсэн бол хоёр дахь шалгалтад 4117 хүн хамрагдаж, 1425 нь босго давжээ. Хоёр дахиа шалгалт өгсөн хүмүүсийн 3300 нь өмнөх шалгалтад тэнцээгүй байсан юм. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон гурав дахь удаагийн шалгалтыг 2100 орчим хүн өгснөөс 720 гаруй нь тэнцжээ. Тэгвэл багшлах эрхийн энэ жилийн шалгалтыг тун удахгүй авах юм байна. Бүртгэл энэ сарын 28-нд дуусах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.