Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУТИС-ийн номын санчид БНСУ-д дадлага хийнэ

 

ШУТИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн Шинжлэх ухаан технологийн номын сан БНСУ-ын Чанвоны Үндэсний их сургуулийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт хоёр тал төсөл хэрэгжүүлэх, номын санчдыг БНСУ-ын их дээд сургуулиудад магистрантурт суралцуулах болон богино хугацаагаар номын санчдыг солилцоогоор ажиллуулах болсон байна. Энэ хүрээнд тус сургуулийн хоёр номын санч энэ сарын 23-наас дөрөвдүгээр сарын 23-ны хооронд Чанвоны Үндэсний их сургуулийн номын санд дадлага хийж, тухайн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, өөрийн  номын санд онлайн мэдээллийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн ирэх есдүгээр сард нэг номын санчийг БНСУ-ын Чонбукын их сургуульд номын сан-мэдээллийн чиглэлээр магистрантурт сургах гэнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.