Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алслагдсан 14 чиглэлийн автобус 06.35 цагаас шугаманд гарна

Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатарт ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн дагуу хотын их, дээд сургуулиудын хичээл 07.40,  цэцэрлэгүүд 08.00, төрийн бүх байгууллагуудын ажил 08.30 цагт эхлэхээр болсон. Дээрх цагийн хуваарийг ирэх даваа гаригаас мөрдөж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн автобусуудыг өглөө 06.35 цагт шугаманд гаргахаар шийдвэрлэлээ. Улиастай, Гачуурт, Нарангийн гол, Нисэх, Сонсголон, Баянхошуу, Тахилт, Улаан чулуут, Их наран зэрэг алслагдсан чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн ажил эхлэх цагийг урагшлуулснаар иргэд ажил, хичээлдээ хожимдохгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг үндэслэн шаардлагатай тохиолдолд судалгаа, тооцоо  хийж, зарим чиглэлийн автобусны шугаманд гарах цагийг өөрчлөх боломжтой. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.