Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иоко Оно Э.Бат-Үүл даргад захидал илгээжээ

Монголчууд дэлхийн дүрслэх урлагийн олимп болох Венецийн биеннальд энэ жил анх удаа оролцох гэж байна. Хоёр зураач сонгогдон бэлтгэлээ базааж байгаа бөгөөд жил хагасын өмнөөс судалгаа хийж, бэлдсэн энэ төсөлд санхүүжилт олох хамгийн хэцүү байжээ. Харин Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Дүрслэх урлаг бол тухайн хотынхоо нүүр царай бөгөөд олон улсад сурталчлах том гарц” хэмээн үзэж тэдний үйл ажиллагааг дэмжихийг нийт байгууллагуудад уриалжээ. Улмаар Венецийн биеннальд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжих хүсэлтэй компаниуд тодорч, зураач нар багийнхаа хамт дөрөвдүгээр сард Италийг зорихоор болсон байна. Ийнхүү улсынхаа дүрслэх урлагийн салбарыг дэмжиж, санхүүжилт олоход нь тусалсан тухай нь сонсоод  Иоко Оно Э.Бат-Үүл даргад хандан захидал илгээж, талархсан байна. “Битлз” хамтлагийн дуучин Жон Ленноны гэргий гэдгээрээ олны танил болсон Иоко Оног өдгөө хүмүүс чадварлаг уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрдөг болжээ. Тэрбээр Венецийн биенналиас шагнал хүртэж байсан түүхтэй. “Битлз” хамтлагийн шүтэн бишрэгч, Э.Бат-Үүл даргад энэ талархал таалагдсан нь дамжиггүй ээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.