Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Гончигсумлаагийн нэрэмжит хөгжмийн зохиолын уралдаан зарлажээ

Шинэ цагийн Монголын хөгжмийн урлагийг үндэслэгч, нэрт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан хөгжмийн зохиолчдын дунд төгөлдөр хуур хөгжимд зориулсан концертын шинэ уран бүтээлийн уралдаан зарлаад байгаа аж. “5-9 минут үргэлжлэх хөгжимчний ур чадвар, сэтгэлгээ шаардсан зохиолыг гуравдугаар сарын 15 хүртэл хүлээн авна” хэмээн зохион байгуулагчид ярилаа. Уралдааны нэгдүгээр байрт шалгарвал нэг сая, хоёрдугаар байрт 700.000, гуравдугаар байрт 500.000 төгрөгийн шагнал зэхээд байгаа бөгөөд дүнг ирэх сарын 22-нд танилцуулах аж.

“Жанцанноров” сан, ХБК-той хамтран энэ уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд мөн “Монголын хөгжмийн шинэ үе – 100 жил II” уралдааныг  оюутан, сурагчдын дунд зарлаад байгаа юм билээ. Мэргэжлийнхэн болон оюутан сурагчдын уралдааныг тусад нь дүгнэх бөгөөд оюутнуудын бүтээл илүү богино хэмжээтэй байх гэнэ. Энэ уралдааны шилдгүүдийг 100-200 мянган төгрөгөөр урамшуулах юм билээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.