Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол хэлний тухай хуулийг баталлаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.12/ нэгдсэн хуралдаанаар  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан учир хэлэлцүүлгийг үргэлжүүлэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтанилцуулсны дараа гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Монгол хэлний тухай хуулийг баталлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.