Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ

Ерөнхийлөгчийн санаачилга, Тамгын газрынх нь дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцууллаа. Ийнхүү www.mongoltoli.mnwww.монголтоль.мон гэсэн цахим хаягаар монгол хэлний их тайлбар толь хийх нь. Та уг цахим хуудаст зочилсноор сонирхсон үг болон тухайн үгийнхээ утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм. Энэ талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд мэдээлэл өгсөн юм. Энэхүү төсөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ноос хэрэгжиж, жилийн дараа бэлэн болох учиртай. Тэрбээр “Та бүхэн үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх,  өөрийн нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томъёо, нийгмийн олон талт хөгжлийг даган гарч буй шинэ үгийн утгын тайлбарыг жишээ, зургийн хамтаар толийн санд нэмж оруулах бүрэн боломжтой юм” хэмээсэн. Энэ нь хүссэн хүн бүхэн нутгийн аялгуу, ажил мэргэжлийн онцлог үгийг кирил, монгол үсгээр, боломжтой бол тайлбар, жишээ, зургийн хамт байршуулж баяжуулж болно гэсэн үг юм. Одоогоор цахим тольд 60 гаруй мянган толгой үг, 80 гаруй мянган хоршоо, холбоо үг, хэвшмэл хэллэгийг багтаажээ. Цаашид “Монгол уран зохиолын дээж” 108 ботийн үг хэллэг, өдөр тутмын хэвлэлийн болон улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг дэлгэрэнгүй оруулах гэнэ. Хайлтыг кирил, монгол бичгийн аль алинаар нь хийх боломжтой. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.