Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хадгийг зөв зохистой хэрэглэхийг уриалав

Сүүлийн үед иргэд хийморио сэргээх нэрээр уул овоо руу гарч идээ будаа өргөх, хадаг, дарцаг  зүүж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ. Харин Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тамгын лам Ц.Алтанхүү, доктор С.Чулуун, Богд уулын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, Төрийн зайран Б.Бямбадорж нар сар шинийн баяраар хадгаа зөв зохистой хэрэглэх талаар өнөөдөр олон нийтэд хандаж, уриалга гаргав.

Дээр үед хадгийг хүр хорхойн шүлсээр хийдэг байжээ. Харин орчин үед монголчууд Эрээнээс хадгаа оруулж ирэх болсон. Гэтэл тэнд хадгийг нефтийн шаараар хийдэг байна. Тэрхүү хадагнууд нь байгальд задардаггүй, модонд зүүснээр модны амьсгалах боломжийг хааж улмаар амийг нь тасалдаг аж. Иймээс иргэд овоонд гарч өргөл өргөхдөө зөв зохистой өргөж модонд хадаг, дарцаг зүүхгүй байхыг тэд уриалав.  Тэдний энэхүү уриалгыг БОНХАЖЯ дэмжихээр болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.