Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУТИС дэвшилтэт технологи бүхий лабораторитой боллоо

Өнөөдөр ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL болон Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль хамтран байгуулж буй анхны залуу зохион бүтээгч лоборатори клубын нээлт боллоо. УИХ-ын дарга З.Энхболд “Залуу зохион бүтээгч” хөдөлгөөнийг сэргээх санаачлага гаргасан бөгөөд уг санаачлагын хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ лаборатори юм байна.

Лаборатори нь Paspberry Pi болон Open Source Hardware төхөөрөмжид суурилж, хүүхэд залуусын технологийн боловсрол, тэр дундаа мэдээлэл холбооны технологи, техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг дэвшилтэт технологид суурилан хөгжүүлэх зорилготой бөгөөд энд нээгдэж буй Залуу зохион бүтээгч лаборатори  нь үнэ өртөг хямд, ашиглахад хялбар, жишиг лаборатори болж буйгаараа онцлог юм.

Paspberry Pi гэх энэ төхөөрөмж бол бидний суурин компьютерт хэрэглэдэг том процессорын мини хувилбар бөгөөд usb оролт дөрвөн ширхэг, телевизтэй холбох оролт байхаас гадна интернет, гар утсанд холбогдох боломжтой, өөр дээрээ 512 mb мемори карттай юм билээ. Түүнээс гадна хүссэн хэмжээний багтаамжтай картаа хийж ашиглах боломжтой аж. Дэлгэцэнд залгаад жижигрүүлсэн компьютер юм байна. Ердөө 35 долларын үнэтэй энэ төхөөрөмж дэлхий даяар танигдсан, хүмүүсийн хэрэгцээ болсон төхөөрөмж бөгөөд манайх оруулж ирж, ашиглаж эхлэх үндэс нь ийнхүү тавигдаж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.