Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

  Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  18–нд  09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.  

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар сарын 18–нд 09.00 – 22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30 -22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 19–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 20–нд “УИД”, “Номин их дэлгүүр” –үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.  

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  02 дугаар сарын 18–нд 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00, шинийн 2 буюу 20-нд 10.00-22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. 02 дугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00 -24.00 цаг, бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.   “Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  02 дугаар сарын 18–нд 09.00 –22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд 11.00 –23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.  

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 18–нд 08.30 –22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 19-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 20-нд 10.00 -18.00  цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 21–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.   “Скай”  их дэлгүүр болон хайпермаркет 02 дугаар сарын 18 –нд 09.00 – 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 19, 20, 21–нд амраад, 02 дугаар сарын 22–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

  “Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 18-нд 10.00-19.00  цагт  ажиллаж ,  02 дугаар сарын 19–с  эхлэн 02 дугаар сарын 26–ныг дуустал  амарна. 02 дугаар  сарын 27–с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.  

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 18–нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  02 дугаар сарын 19-с эхлэн 02 дугаар сарын 23–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.  

“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүний өдөр буюу 02 дугаар сарын 18–нд 09.00 –19.00 цаг хүртэл  ажиллаж, 02 дугаар сарын 19-22-ыг дуустал амраад, 02 дугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана. 

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 18–нд өглөө 07.00–13.00  цаг  хүртэл  ажиллаж,  02 дугаар сарын 19 -25-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.  

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 18–нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 19-23–ныг дуустал  амраад, 02 дугаар сарын 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.   

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд 02 дугаар сарын 18-нд 10.00-21.00 цагт   ажиллаж,  02 дугаар сарын 19, 20, 21–нд  амраад, 02 дугаар сарын  22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.