Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлана

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын хөндийд  алт олборлох лиценз олгуулахыг эсэргүүцэж буй “Босоо хөх монгол” ТББ болон  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарласан хэвээр байна.

 Тэд гурав дахь өдрөө суулт хийж буй бөгөөд төр засгийн зүгээс ямар ч хариу өгөөгүй гэж суултад оролцогчид хэлэв. Шөнөдөө 10 гаруй хүн сууж, өдөртөө 50 гаруй хүн ээлжлэн суултад оролцож байна. “Ноён уулаа аваръя” уриа  лоозон эргэн тойрон зүүж, эсгий дэвсэн сууж байгаа тэд шөнөдөө хүйтэн хонож байгаа болохоор даардаг. Харин өдөртөө гайгүй байна гэцгээв. Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулж байгаа аж. Бид ердөө хоёрхон шаардлага тавьж байгаа. Нэг нь “Ноён уул”-аа аварья, битгий хөндөөч гэсэн санал. Нөгөө нь “Урт нэртэй хуулиа бас хэвээр нь үлдээе, өөрчлөлт хийхгүй байгаач гэсэн хүсэлт.Эдгээр хоёр санал, хүсэлтэд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжиж  өлсгөлөн зарлана гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.