Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Бямбаад 5.6 жилийн ял оноов

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа, дэд захирал Ц.Амарсайхан нарын дөрвөн хүний албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг анхан шатны шүүхэд дахин шүүлээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өчигдөр /02.10/ энэ хэргийг хянаад Б.Бямбаад 5.6 жилийн ял оноож, албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хассан байна.Мөн тус сургуулийн  ерөнхий нягтлан бодогч Д.Янжмааг Б.Бямбаатай бүлэглэн сургуулийн хөрөнгөнөөс завшсан гэж үзээд 5.1 жилийн хорих ял оноожээ. Харин тус сургуулийн дэд захирал асан Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарыг хэрэгт оролцоогүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хэргийг шүүх хурал анх өнгөрсөн 2014 оны зургадугаар сард тус шүүхэд болж, Б.Бямбаа нарыг гэм буруугүй гэж үзэн, цагаатгах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг дүүргийн II прокурорын газраас хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шүүхээр болсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.