Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол газар” компанийн дампуурлыг зарлах шүүх хурал хойшиллоо

“Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр компанийнхаа дампуурлыг зарлуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хүсэлт гаргасан билээ. Үүний дагуу тус шүүх Дампуурлын тухай хуулийн дагуу тус компаниас авлагатай байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнийг нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа. Улмаар “Монгол газар” компанийг дампууруулах, эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурлыг өчигдөр хийхээр товлоод байсан юм.

Гэвч “Монгол газар”- аас авлагатай байгууллагууд нэмэгдэж байгаа учраас тэднийг нэхэмжлэл гаргах боломжоор хангах үүднээс энэ сарын 17-ны 12.00 цаг хүртэл хурлыг хойшлуулав. Дампуурлын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч байгууллагууд нэгдэн хурал хийж, дампуурч буй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө батлах эсэхээ ярилцаж, хэрэг гүйцэтгэгч хэмээх хүнийг томилдог аж.

Улмаар тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шүүх хэрэг гүйцэтгэгчид олгож, хяналт тавьдаг гэнэ. Дээрх хуульд зааснаар хариуцагчийн эд хөрөнгийг хамгийн өндөр үнэд хүргэж худалдах замаар нэхэмжлэгч нар хохирлоо барагдуулжболох аж. “Монгол газар” компанийн тухайд татвар, нийгмийн даатгалын өрөөс гадна байгаль орчинд хор хохирол учруулсан үйл ажиллагаа явуулснаас үүдсэн хохирлыг улсад төлөх ёстой гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.