Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Машины эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүллээ

Өвлийн улирал болсонтой холбогдуулан иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өсчээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.
Тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээр хүүхдүүдийн хулгайлсан зүйлийг хямд үнээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлээ хүлээгээд байгаа юм. Иймээс иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгөндөө болон хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.