Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэх санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ.

Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт анх удаа даншиг наадам зохион байгуулан өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Мөн 2005 онд Засгийн газрын 92 дугаар тогтоол гарч түүний мэндэлсний 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тэмдэглэж байв. Тиймээс өмнөх уламжлалын дагуу ойг зохион байгуулах комиссыг Засгийн газраас байгуулан Занабазарын үйл хэргийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтын эмхэтгэл гаргах, баримтат кино, нэвтрүүлэг хийх, Сарьдагийн хийдийн малтлагыг үргэлжлүүлэх, урлагийн нэрт мастер төдийгүй төр нийгмийн зүтгэлтний хувьд нь судалгааны шинэ чиглэл гаргах, баяр наадам зохион байгуулах зэргээр архивын баримтад түшиглэн түүхэн бодит үнэнийг танин мэдүүлэх, сурталчлан түгээх нь зүйтэй гэж үзэж буйгаа Я.Содбаатар гишүүн саналдаа онцолжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.