Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аргальд ус, өвс хэрэгтэй болжээ

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд Түвшинширээ, Баяндэлгэр, Онгон сумын нутаг дахь аргаль хэр өвөлжиж буйг энэ сарын 1-10-нд шалгасан байна. Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Сувраагийн бууц, Их өвөлжөө, Малгар, Зараагийн уул, Баяндэлгэр сумын Нүдэнгийн уул, Онгон сумын Бударын чулуу хавиар ноднин зун өвс муу ургасны дээр олон малчин өвөлжиж байгаагаас аргалийн бэлчээр хомсдон, ундны усаар гачигдаж байгаа аж. Иймд энэхүү нэн ховор амьтан нутагшсан газарт өвс, хужир шүү тавих, хөлдсөн гол, булгийн мөсийг цохин ус гаргах, худгуудын дэргэдэх онгоцонд байнга ус дүүргэж үлдээхээр болсон байна. Мөн тухайн нутаг усыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, цаашид аймаг, улсын тусгай хамгаалалттай газар  болгох,  малчдыг тэнд нутаглуулахгүй байлгах, малын тоо толгойг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах  шаардлагатай  гэж үзэж байна. Дээрх гурван сумын  нутагт ойролцоогоор 140 орчим аргаль байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд үзжээ.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.