Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс татлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин сайтар нягтлан үзэх шаардлагатай байгаа учир анхны хэлэлцүүлгийн шатанд татаж авах саналтай байгаагаа илэрхийлж, байнгын хорооны өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хуралдаанаар  Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.