Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм. Дээрх тогтоолын төсөлд Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, төрийн эзэмшлийн хувийг тохирох хэлэлцээний явцад уг хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг санал болгож, тохиролцсон нөхцөлд хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгажээ. Гацууртын ордын 20 хувийг эзэмшин, уг орд ашгаа өгөх үед хувьцааны ногдол ашиг хэлбэрээр ашгийг нь хүртэхийн оронд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан авах нь олон улсад түгээмэл хэрэглэдэг практик хэмээн ажлын хэсэг тайлбарлаж байлаа. Ингэхдээ компанийн эхний борлуулалтаас ашгаа хүртэж болох бөгөөд эрсдэл хүлээх зүйл байхгүй хэмээн тодруулж хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.