Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Багануур” 100 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

“Багануур” компани 100 сая дах тонн нүүрсээ олборложээ. 100 сая дах тонн нүүрсийг тус компанийн уулын нэгдүгээр хэсгийн ашиглалтын IV аманд ажиллаж буй экскаваторын машинч А.Анхбаатар, туслах машинч У.Энхтайван нар энэ сарын 9-ний өдрийн 12.00 цагийн үед ачсан байна. “Энэ нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 40 хувь, төвийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангасаар ирсэн манай компани нүүрсний салбартаа манлайлагч гэдгээ харуулж буй том үйл явдал” гэж тус уурхайнхан онцолж байна. Улсаа төдийгүй дүүргээ илч дулаанаар хангаж, ниймийн хариуцлагаа ухамсарласаар ирсэн тус компанийн түүхэн амжилтыг үнэлэн дүүргийн хүндэт өргөмжлөлөөр шагнажээ. Багануурын уурхай үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 37 жилийн дараа 100 сая дах тонн нүүрсээ олборлож буй юм байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.