Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдын шагналыг гардуулна

ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд улсын сайн малчин 70, тэргүүний фермер тав, тариаланч 21, тэргүүний тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг тус тус шалгаруулсан.  Өнгөрсөн онд хөдөө аж ахуй салбарынхан улсын хэмжээнд үр тариа 518.700, улаанбуудай 489.400, төмс 164.000, хүнсний ногоо 102.200 тонныг хураан авч, нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр гаргасан юм. Нөгөөтэйгүүр, мал сүргийн тоо 52 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 6.8 сая толгой буюу 15.1 хувиар өссөн. Ийнхүү ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олонд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл энэ сарын 13-нд орон нутагт нь очиж, шагналыг нь гардуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.