Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Батаа: ”Нийслэлийн 900 мянган иргэн цахим бүртгэлд хамрагдаагүй”

Нийслэлийн дөрвөн дүүргийн нийт 8 байршилд цахимаар газар өмчлүүлэх II ээлжийн бүртгэл өчигдөр дуусч 13819 нэгж талбарт 184 569 иргэнээс автоматаар сонголт хийх ажиллагаа болсон юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас дараах асуултад хариулт авав.

-Хоёр удаагийн газар өмчлөлөөр хичнээн иргэн газартай болов. Цахим хэлбэрээр газар өмчлөх үйл ажиллагаа хэзээ дуусах вэ?

-“НИТХ-ын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Цахим газар олголтыг 2016 оноос өмнө дуусгана. Хоёрдугаар ээлжийн газар өмчлөлийн цахим бүртгэлд 450 мянган иргэн буюу нийслэлийн иргэдийн гуравны нэг нь оролцлоо. Ингэснээр нийт 100 мянган иргэн газар өмчилсөн. Харин нийслэлийн 900 мянган иргэн цахим бүртгэлд хамрагдаагүй гэсэн дүн гараад байна.

– Бүртгэлийн систем гацсан хэмээн хүмүүс гомдоллож байсан. Системд гацаа үүссэн үү?

-Систем гацах доголдох зүйл гараагүй. Тухайн иргэний бүртгэл хийж байсан компьютерийн хүчин чадал муугаас хамаарсан байж болзошгүй.

– Багахангай дүүрэгт ирц бүрдэхгүй байна гэж байсан. Энэ нь дэд бүтцийг хожуу шийднэ гэдэгтэй холбоотой юу?

– Нийслэлийн 52 байршилд дэд бүтэц хийх төлөвлөгөө гаргасан.Тохилог хотхонуудыг байгуулах зорилгоор зураг төслийн ажлыг ид хийж байна. Зураг төслийг хийх санхүүжилтийг хотын төсвөөс гаргаж байгаа. Төсвийн хүчин чадлаас хамаарч дэд бүтцийн ажлыг өрнүүлнэ.

-Газрын дуудлага худалдаа зохион байгуулна гэж байсан. Энэ хэзээнээс эхлэх вэ?

– Ирэх гуравдугаар сарын 4-нд 12 байршил дээр дуудлага худалдаа зохион байгуулна. Авто цогцолборт эхний дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөөөд байна. Цаашдаа газар дуудах ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.