Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Мэндсайханыг улираан томилох саналыг хэлэлцэв

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы үүрэг гүйцэтгэх хугацаа дуусч байгаатай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус  хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, “С.Мэндсайхан дарга мэргэжлийн бус хүн боловч сайн ажилласан гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хүн амын тооллого, гурван сая дахь иргэнийг тодруулах зэрэг томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Цаашид аймгуудын статистикийн хэлтсийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы хуралдаанд танилцуулах болов.

С.Мэндсайхан нь 1960 онд Улаанбаатар хотод төрж, 1977 Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. Улмаар 1982 ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг математикч мэргэжлээр   төгссөн, математикийн ухааны магистраар төгсөн, 1997 ХБНГУ, Бунтестагт хууль тогтоох үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.

1982-1983 Улаанбаатар хотын 10 жилийн лаборатори 1 дүгээр дунд сургуульд багш, 1983-1990 МУИС-ийн Физик-математикийн факультет, Алгебр-геометрийн багш, 1990-1993 Монголын социал-демократ намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Улмаар 1996-1998 Улсын их хурлын даргын зөвлөх,1998-2000 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 2000-2002 Ардчилсан намын дэд даргааар ажилласан байна. Түүнчлэн 2002-2004 “Алтан гадас” ассоциацийн Гүйцэтгэх захирал, 2004-2006 Түлш, эрчим хүчний дэд сайд, 2006-2009 Монголын байгаль орчны үндэсний нийгэмлэгийн Тэргүүнээр ажиллаж байгаад 2009 оноос эдгөөг хүртэл Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.