Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт зохион байгуулна

НЭМГ-аас “Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлье” аяны хүрээнд маргааш Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сургалтын танхимд “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт зохион байгуулна.

Сургалт нь өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилготой.

Нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын нилээдгүй хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж, 1-5 хүртэлх насны хүүхдийн дунд түлэгдэх, угаартах, хахах, өндрөөс унах тохиолдол удаа дараа гарч гарч хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь болсоор байгаа аж. Иймээс тус сургалтыг нийслэлийн 8 дүүрэгт ирэх сарын 16-ныг хүртэл зохион байгуулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.