Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2000 гаруй тонн хог цэвэрлэжээ

Үндэсний их баяр “Цагаан сар”-ыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 7-ны бямба гарагт зохион байгуулсан юм.

Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Улаанбаатар нэгтгэл, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд оролцсон байна.

Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийж нийт 2 010 600 м2 талбайн 2802.3 тн хог хаягдлыг 687 удаагийн рейсээр ачиж тээвэрлэж хогийн төвлөрсөн цэгт хүргэжээ. Нийт 7796 байгууллага, аж ахуйн нэгжийн 40868 хүн их цэвэрлэгээнд оролцож 362 байгууллагад мэдэгдэх хуудас хүргүүлсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.