Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаан буудайн урамшууллыг чанартай нь уялдуулж өгнө

Манай улсад анх удаа Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор байгуулжээ. “Сүү” компани Чех, Словакаас сүү, үржлийн чиглэлийн голштейн үүлдрийн үнээ авчирч Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус цогцолборыг нээсэн байна. 2500 гаруй малчин, фермерээс өдөрт 55 орчим тонн сүү авч ариутган хэрэглэгчдэд хүргэдэг “Сүү” компани цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилго тавьсан тул жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллуулах ферм байгуулах шаардлагатай тулгарчээ. Уг цогцолборыг ашиглалтад оруулснаар өдөрт долоон тонн сүүг нэг цэгээс татан авах тул бүтээгдэх үүний өртөг буурах гэнэ. Ирэх хоёр жилд цогцолбороо 1200 үнээтэй болгохоор дэд бүтцийг нь бүрдүүлжээ. Тус үйлдвэрийн албан ёсны нээлт уржигдар болсон бөгөөд энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төрөөс сүүний үйлдвэрүүдийг дэмжиж зээл олгосон. Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор байгуулахад хэчнээн төгр өгийн санхүүжилт өгсөн юм бол?

-Энэ цогцолборыг 17.6 тэрбум төгрөгөөр байгуулсан байна. Үүний гуравны нэгийг нь “Чингис” бондоос санхүүжүүлсэн. Энэ санхүүжилт нь үр дүнгээ өгч, өнгөрсөн намраас ажиллуулж эхэлсэн гэхэд үйл ажиллагаа нь жигдрээд байна.

-Тариаланчид буудай импортлох болон урамшууллыг бууруулсантай холбоотойгоор төв талбайд жагссан. Төр засаг дээрх шийдвэрүүдээ эргэн харж, нааштай шийдвэрлэхэд 14 хоногийн хугацаа олголоо гэж тэд хэлсэн.

-Тариаланчид 2014 оны ургацаасаа 350.000 тонн буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд тушаасан. Нэг тонн тутмыг нь 70.000 төгрөгөөр тооцож, дээрх буудайн урамшууллыг өнгөрсөн долоо хоногт олгож дууслаа. Үр, бордоо, шатахуун зээлээр авсан аж ахуйн нэгжийн өрийг урамшууллаас нь суутгасан. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 80 орчим тэрбум төгрөгийн өр үүсээд байсан. Гурилын үйлдвэр, тариаланч хоёрын дунд маргаан байсаар байна. Цаашид буудай тойрсон хавтгайрсан асуудлуудыг цэгцэлж, урамшууллыг чанартай нь уялдуулан олгох шаардлагатай. Хатуу, цавуулаг өндөртэй буудай тушааж буй тариаланчийг илүү урамшуулах ёстой. Хэн нэгний хэлсэн үг, тоогоор татвар төлөгчдийн мөнгийг урамшуулал болгож цацаж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс сайн хяналт тавих ёстойг өдгөө үүсээд буй маргаан ойлгууллаа.

Ч.МӨНХЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.