Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол мохошгүй” тоглолтоор үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр  Төрийн ордонд болох юм.  Энэхүү тоглолтод “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Их Монгол”, “Увертюра” хамтлагууд оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлэх ажээ. 

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болж байсан билээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.