Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Их говийн тэмээ” өдөрлөг болно

Ирэх даваа гаригт Дэлгэрхангай суманд болох “Их говийн тэмээ” өдөрлөгийн хөтөлбөрийг аймгийн ЗДТГ гаргасан байна.  

Өдөрлөг тэмээчдийн жагсаалаар эхэлж, тэмээ хомнож жин тээх, нүүдэллэх уламжлалыг үзүүлэн, бүдүүн тэмээ, тором  уралдуулж сайхан хос тэмээ болон шилмэл буур, ингэ шалгаруулах уралдаан тэмцээнээр үргэлжилнэ. Энэ үеэр аймгийн удирдлагууд сум сумаас хүрэлцэн ирсэн тэмээчидтэй уулзалт ярилцлага хийж, тэмээ, тэмээчдийн талаар баримтлах аймгийн бодлого гаргахад тэдний санаа бодлыг сонсох юм байна. Мөн тэмээн поло тэмцээнд сум сумын баг авхаалж самбаа сорин өрсөлдөх бол тэмээчдийн бэлтгэсэн сүү цагаан идээ, ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сум бүр тэмээгээ өсгөх бодлого баримталж ирснээр тэмээн сүргийн тоо толгой сүүлийн гурван жилд тасралтгүй өсч, тэмээтэй малчин өрхийн тоо нэмэгдэн өнгөрсөн оны эцэс гэхэд Дундговь аймаг 28 мянган тэмээтэй болоод байгаа юм.  Аймагтаа хамгийн олон тэмээтэй Өлзийт сум гэхэд  тэмээн сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тавдугаарт жагсчээ. Энэ амжилтаа цаашид ахиулж, тэмээн сүргийн ашиг шим, тэмээчдийнхээ хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү өдөрлөгийг ийнхүү аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.