Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Баатар: ”Бид микрогоор хоногийн хоолны мөнгөө олдог”

Бага, дунд оврын микро автобусыг нийтийн үйлчилгээнд явуулахгүй болж буйтай холбогдуулан өнөөдөр хувийн тээвэрт явдаг жолооч нар “Нарантуул” олон улсын худалдааны төвд жагсаал хийлээ.

Энэ жагсаалын талаар Хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатараас  тодрууллаа.

-Та бүхэн өнөөдөр ямар шаардлагаар энд цуглааныг зохион байгуулав?

-Сүүлийн 10 гаруй жил нийтийн тээврийг нуруундаа үүрсэн бага, дунд оврын жолооч нарыг шахаанд оруулаад явуулахгүй болж байна. Учир нь Нийтийн тээврээс гаргасан шаардлагын дагуу бид цаашид  хүн тээвэрлэхгүй болж байна. Ирэх  4 дүгээр сарын 1-нээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс бид өнөөдөр Нарантуул захын зүүн талд буюу өртгөтгөлд цуглаан хийгээд байна.

-Микро автобусыг явуулахгүй болж байгаа нэг шалтгаан бол техникийн үзлэгтэй холбоотой юу?

-Нийслэлийн тээврээс гаргасан журамд бол 2002 оноос хойшхи тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй гэж заасан байдаг. Энэ дагуу л бид бүхэн микро автобусаар нийтийн үйлчилгээнд явах боломжгүй болох нь. Өнөөдөр жолоо нар бүгд  банкинд зээлтэй. Энэ Микрогоор хоногийн хоолны мөнгөө олдог. Тиймээс бид жагсахад хүрлээ.

-Жагсахаас өөр арга зам алга  уу?

-Дотооддоо үйлдвэрлэж буй автобусыг бидэнд өгөх ямар гарц байна вэ  гэдгийг судалсан. “Номин моторс” салбарынхантай хоёр удаа уулзсан. Албан бичиг өгөөд байгаа. Үүнийг жолооч нартаа танилцуулж байна. Магадгүй бидэнд өгөөжөө өгч, хамтарч ажиллах, цаашид бидэнд хэрэгтэй зүйл гарах болов уу гэж нйдаж байна.                                                                                                                                                              

Нарантууул руу хичнээн микроавтобус тээврийн үйлчилгээ эрхэлдэг вэ. Аль аль чиглэлд явж байна. Өдрийн орлого хэр байдаг вэ?

-“Нарантуул” олон улсын худалдааны энэ орчимд бол 500 орчим микро автобус байна. Сүүлийн үед орлого эрс муудаад байна. Бид өдөржин зогсоод 1-2 удаа явах ч тохиолдол гарна. “Нарантуул”-аас гараад Дамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Нисэх, Баянхошуу гээд чиглэл бүрд явдаг. Ер нь цагаан сарын дараа микро автобусыг огт явуулахгүй болгох юм билээ. Тэгэхээр энэ шийдвэрээ эргэж нэг хараач гэж Нийслэлийн тээврийн газраас хүсээд байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.