Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангахгүй байна гэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяртай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг байгууллагуудад хяналт тавьж, нийт 1300 орчим сорьцыг шинжилсэн байна. Үүний 2.4 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй гарал үүсэл нь тодорхойгүй байжээ.

Лабораторид шинэжилсэн сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салат, кимчи, хэрчсэн гурил, хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангахгүй нь тогтоогдсон байна.
Мөн үнээний сүүнд бруцеллёз илэрч, ариутгасан тетрапак савлагаатай сүүний хуурай бодис бага гарсан аж. Тиймээс сар шинэ дөхөж буй учир иргэдийг хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хаяг, баглаа боодол, хадгалах хугацаа зэргийг сайтар нягталж худалдан авалт хийхийг НМХГ-аас анхаарууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хүсэлтээр улсын байцаагчдад шинжилгээнд ирүүлсэн Болор, Ерөөл, Улаанбаатар, Экс зэрэг найман төрлийн архи хуурамч болохыг тогтоожээ. Зах зээлд нэр хүндтэй “АПУ”, “МТС” үйлдвэрийн архины шилэнд хуурамчаар найруулсан бөгөөд хууль зөрчсөн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнчлэн “Нарантуул” захын “Шилэн зах” худалдааны төвийн павильонд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй зарж байсан архи, согтууруулах ундааг битүүмжилж,хаяг шошгын зөрчилтэй “Тансаг” нэрийн 0.5 литрийн есөн шил архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлжээ.


НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг ярихдаа, “Сар шинэ дөхсөнтэй холбогдуулан иргэд үйлдвэрүүдийн шошго ашиглан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эрс нэмэгдлээ. Тиймээс хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний хаяг, шошго, хугацааг сайтар нягталж авах шаардлагатай. Нийт шинжилж байгаа бүтээгдэхүүнээс савласан ногоо, салат, кимчи, хэрчсэн гурил маш их хэмжээний нянгийн бохирдолтой гарсан. Иргэдийн гар аргаар хийж буй хэвийн боовнууд чийг, тослог багатай, хуршсан тосонд чанасан учир хүчиллэг өндөр гарсан. Мөн хуурамч архийг гүний худаг, крантны хатуулагтай усаар спиртний агуулга нь их, бага хэмжээтэй найруулсан учир механик хольц ихтэй, бөглөө нь сул, хэрэглэж байсан акцны тасархайг наасан нь илэрсэн. Түүнчлэн задгай зарж буй үнээний сүүнээс бруцеллёз илэрсэн. Тетрапак савлагаатай сүүнээс хуурай бодис маш бага илэрсэн. Энэ нь технологийн найруулгын алдаа буюу хэт шингэн сүү гэсэн үг юм”гэлээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.