Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүлэглэн хүний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Г, З, А, Ө нар нь согтуугаар 2014 оны есдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 21-22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас С гэгчийг  дагуулан гарч 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтир маркийн тээврийн хэрэгсэлд суулган үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж сумын төвийн хойд талд хээр аваачин бүлэглэн зодож мөн автомашины 12 кг 85 гр жинтэй  запас дугуйгаар цохиж улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багажинд хийж зөөвөрлөн “Жишиг” хорооллын эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд олон удаа цохиж танхайн сэдэлтээр, өс хонзонгоор, бүлэглэж онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь санаатай хөнөөсөн хэрэг үйлдсэн байна.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас Г, З, А, Ө нарыг  Монгол Улсын Эрүүгийн  91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар, яллагдагч О нь Г, З, А, Ө нарыг С-ыг бүлэглэн зодож санаатайгаар алсан үйлдлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч нар нь  Хэнтий аймгийн харъяат хүмүүс бөгөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд гэрээгээр байшин барихаар ажиллаж байсан ажээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.