Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг аж ахуй нэгжүүд хамгаалалтаа чангатгах шаардлагатай

Шатахуун түгээх станцын ажиллагсад удаа дараа халдлагад өртлөө, амиа алдсан, зодуулсан, бэртсэн гэмтсэн гээд хангалттай сургамж авсан ч бас л ийм хэрэг дахин гарлаа. Цагдаагийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хэргийг 24-н цагийн дотор илрүүлээд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Харин энэ хэргээс сургамж авч, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд төдийгүй 24-н цагаар худалдаа үйлчилгээ явуулдаг, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг аж ахуй нэгж байгууллагууд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийх шаардлагатай юм.

Камержуулалтгүй, эсвэл хангалтгүй, найдваргүй ажилладаг, баталгаатай хамгаалалтын газартай гэрээ хийж ажилладаггүй зэрэг ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах талаар хөрөнгө оруулалт хийгээгүйгээс халаглаад барамгүй гэмт хэрэг гарсаар л байх уу?

Өө тэгээ юу гээд өнгөрч боломгүй олон жишээ баримт байгаа ч яг өөрийн байгууллагад тохиолдоогүй л бол тоомжиргүй хандах явдал газар авч байгаа нь харамсалтай. Ажиллагсдынхаа аюулгүй байдалд анхаарах цаг хэдийнэ болсныг онцолж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.