Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Баясгаланг 70 сая төгрөгийн байраар мялаав

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өчигдөр Говьсүмбэрт ажиллаж, тус аймагт барьсан Нийгмийн даатгалын хэлтсийн байрны нээлтэд оролцон, Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлэв. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн хугацаанд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан аж. Шинэ байртай болсноор нэг цонхны үйлчилгээ нээх нөхцөл бүрджээ.

Чойрын Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт нэгдүгээр сарын 23-ны 17.31 цагт гурван сая дахь иргэний чацуутан болж мэндэлсэн охиндоо Х.Цэвэгням, Г.Отгончимэг нар Ц.Баясгалан гэдэг нэр өгчээ. Ц.Баясгаланг тус аймгийн Засаг дарга Л.Одсэр өчигдөр 70 сая төгрөгийн үнэ бүхий байраар мялаалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.