Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дарханыг буцаагаад хот болгуулахаар хөөцөлдөж эхэлжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ энэ оны нэгдүгээр сарын 22-ны   хуралдаанаас 07 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Дархан хотын статусыг эргүүлэн сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Найман  хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн ахлагчаар Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгааг томилсон юм байна. Уг ажлын хэсэг өчигдөр анхны уулзалтаа хийж, өнгөрсөн 10 гаруй хоногт хийсэн ажлаа ярилцжээ. Тус аймгийн Архивын тасгийн дарга Д.Алтанзул, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хуулийн мэргэжилтэн А.Нармандах нар Архивын ерөнхий газар, Газрын харилцаа, геодиз зураг зүйн газраас Дархан сум байгуулах зарлиг, тогтоол, тухайн үед Дархан хотын дэргэд байгуулсан долоон хорооны талаарх баримт материал,  хилийн зааг зурвасыг тодорхойлсон газрын зураг зэргийг авчээ. Эдгээр баримтыг судалж, цаашид хийх ажлаа тодорхойлох гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.