Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

3700 гаруй хүн амтай боловч 10 ортой хүн эмнэлэгтэй

Ховд аймгийн Алтай сум 3700 гаруй хүн амтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй боловч 10 ортой хүн эмнэлэгтэй.

Тус сумын эмнэлэгт ор хүрэлцээгүйн дээр алсын дуудлага их ирдэг, түүнд зарцуулах бензин шатахуун хүрэлцдэггүй зэрэг бэрхшээл тулгардаг байна. Төрөх эхчүүдийг ихэвчлэн зэргэлдээ Булган сум, аймгийн төвийн эмнэлгүүдэд хүргэж төрүүлдэг, эмийн нэр төрөл цөөн гэнэ.
Нутаг дэвсгэр өргөн уудам, малчдын тархай бутархай байдал нь хүн эмнэлгийн төсөв хүрэлцдэггүй, төсөв хэтрүүлэх үндэс болдог гэж тус сумын иргэд санаачлан төрийн үйлчилгээнд үнэлгээ хийхдээ ийм дүгнэлт гаргажээ.
Бас сумын төвийн иргэд, төрийн албан хаагчид, малчид иргэдийн төлөөллөөс эмнэлгийн үйлчилгээний санал асуулга авчээ.
Тэдний ихэнх нь 26-аас дээш насны иргэд, 64 хувь нь эмэгтэй, 24 хувь нь бүрэн дунд, 13,5 хувь нь бүрэн бус дунд, 22 хувь нь тусгай дунд боловсролтой иргэд оролцсон байна. Сумын хүн эмнэлгийн үйлчилгээг дүгнэнэ үү? гэсэн асуултанд оролцогчдын 64,8 хувь нь сайн, 31 хувь нь дунд, 3,7 хувь нь хангалтгүй гэж хариулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.